УДЭТ-ынхан “Тэрбум мод” хөдөлгөөнд нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2021-10-06 09:02:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд УДЭТ-ын хамт олон нэгдлээ.


Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн театр үүсэж хөгжсөний, УДЭТ байгуулагдсаны түүхт 90 жилийн ойдоо зориулан Баянгол дүүргийн Агропаркд 3 төрлийн 90 мод тарив.

Мод тарих ёслолын үйл ажиллагааг Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Бум-Очир нээж, нээлтэд зориулан УДЭТ-ын захирал УГЗ Д.Цэрэнсамбуу үг хэлж, театрын мэндчилгээг жүжигчин О.Майдарравжаа морин хуурын эгшгээр түрлэг нэмлээ.


Энэхүү үйл ажиллагаанд Төрийн соёрхолт Н.Наранбаатар, УГЗ Н.Ганхуяг, МУГЖ Б.Жаргалсайхан, МУГЖ Ж.Оюундарь тэргүүтэй театрын 32 уран бүтээлч оролцож байгаль орчноо хамгаалах үйлсэд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм.


Холбоотой мэдээ