Хөрөнгийн биржид өнөөдөр 14 ХК-ийн ханш өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-29 19:05:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 320,533,851.10 төгрөгийн үнийн дүн бүхий 1,117,161 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 18 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв.


Үүнээс "Атар-Өргөө" ХК (ATR +10.29%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +6.22%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" ХК (OLL -14.16%) болон "Түшиг Уул" ХК (TUS - 8.44%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байсан байна.


Хөрөнгө оруулалтын 2 сангийн 63,217 ширхэг нэгж эрхийг нийт 27,641,755 төгрөгөөр арилжигдсан байна.

Компанийн бондын арилжаагаар 61 ширхэг бондыг 6,091,100 төгрөгөөр, 3 шихэг бондыг 300 ам.доллараар арилжигдсан байна. ТOП-20 индекс 0.03 хувиар буурч, 43199.87 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,976,741,015,236.82 төгрөг болжээ. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ