"КОВИД 19"-ийн 300-гаас дээш тохиолдол батлагдсан хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулна

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-27 13:28:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “КОВИД-19” цар тахлын шинээр бүртгэгдэх тохиолдол улсын хэмжээнд буурахгүй, нас баралт өмнөх өдрүүдийнхээс нэмэгдээд буй. Халдвар  авсан иргэн болгоныг хэвтүүлэх боломжгүй, эмнэлгүүд хүний нөөцийн хомсдолтой, машин хүрэлцээгүй байгааг салбарынхан Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.


Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлэгчдийн 22 хувь, нийслэлийн хэмжээнд 19 хувь нь хөнгөн, хөнгөвтөр өвчтөн байгаа юм. Халдварын тохиолдлыг хороодоор нь нягтлан, цаашид авах арга хэмжээг нарийвчилж байгааг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тодотгов.


Нэг хороонд  коронавируст халдварын  300-гаас дээш тохиолдол батлагдвал тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулахаар зохион байгуулж буй аж.  Ийм хороо нийслэлийн хэмжээнд  35 байна.

Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа  хийхэд  167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан байна. Үүнээс үүдэн 600 орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа аж.

Холбоотой мэдээ