Цэцэрлэг, сургуулийн тогооч нарыг шагнаж урамшуулав

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2021-09-24 15:40:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Улсад Худалдаа, нийтийн хоолны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд салбартаа олон жил ажилласан цэцэрлэг, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт үр бүтээлтэй ажиллан, хүүхдэд эрүүл шим тэжээллэг хоол, хүнсээр үйлчилж буй тогооч нарыг Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “Жуух бичиг” -ээр шагналаа.

 

Засгийн газрын шагнал “Үйлдвэр, худалдаа, үйлчилгээний тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр БЗД-ийн Сувиллын цэцэрлэг яслийн 10 дугаар цогцолборын тогооч Ч.Энхжаргал, СБД-ийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн тогооч Ш.БилэгмааСБД-ийн 116 дугаар сургуулийн ахлах тогооч Д.Болормаа, ЧД-ийн 19 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч Ю.Хишигсүрэн, ХУД-ийн 49 дүгээр цэцэрлэгийн ахлах тогооч А.Ганцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жуух бичгээр СХД-ийн 74 дүгээр сургуулийн дотуур байрын ахлах тогооч Ц.Пүрэвсүрэн, ХУД-ийн 41 дүгээр цэцэрлэгийн тогооч М.Энхтүвшин, БГД-ийн 242 дугаар цэцэрлэгийн ахлах тогооч Ц.Ариунаа нарыг тус тус шагнасныг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр гардууллаа.





Холбоотой мэдээ