Кабул хотын аюулгүй байдлыг хангах тусгай хороо байгуулжээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-09-24 12:11:34

КАИР. /TASS/. Афганистаны засгийн эрхийг булаан авсан “Талибан” хөдөлгөөн нийслэл Кабул хотын аюулгүй байдлыг хангах тусгай хороо байгууллаа гэж тус улсын “Aamaj News” агентлаг мэдээлжээ.  


Нийслэл хотын аюулгүй байдлыг хангах хороог сайд нарын түр танхимын даргын орлогч мулла Абдул Гани Барадара даргалах аж.


Энэхүү комиссыг зэвсэгт халдлага, пуужингийн довтолгоо, хэт давруу үзэлтнүүдийн террорист халдлага зэрэг Кабулд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор байгуулжээ.


“Талибан”-ы төлөөлөгч Забихулла Мужахид Афганистаны нутаг дэвсгэрт террорист аюул заналыг бүрэн арилгасан гэж саяхан мэдэгдэж байсан боловч өнгөрсөн сард Кабул хот хэд хэдэн удаа пуужингийн халдлагад өртсөн юм. Хадлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Лалын улс” байгууллагын салбар болох “Хорасан дахь Лалын улс” бүлэглэл хүлээсэн байна. 


Холбоотой мэдээ