Товчоогоор нэвтрүүлэхээр завдсан 47 тарваганы тулмыг хураажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-22 19:32:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүн, мал амьтны гоц халдварт өвчин тарваган тахлаас сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоонд 24 цагийн шалгалтыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас тогтмол зохион байгуулж байна.


Шалгалтаар энэ оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 22-ны хооронд 18 удаагийн тохиолдлоор нийт 47 тарваганы түүхий тулам илрүүлж, Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шилжүүлэн, шинжилгээ хийж байгаа аж.


Зарим иргэн ачаа дайхдаа тарваганы нойтон мах нуун дайж үүний улмаас тээвэр хийж байгаа иргэд тээврийн хэрэгслээ олон хоногоор хураалгах, ачааны эзэн холбогдогч тогтоогдохгүйн улмаас торгууль, нөхөн төлбөрийг төлөх зэргээр зөрчилд холбогдож байна.


Иймд аймаг, сум, хот хооронд ачаа болон нийтийн тээвэр хийж байгаа иргэд дайвар ачаа авахдаа сайтар шалгаж авч байхыг НМХГ-аас анхаарууллаа.

Холбоотой мэдээ