Төв аймагт 28-38 хэм хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-07-04 17:24:52
Yesukheitumur Tumurbaatar

Ойрын өдрүүдэд Төв аймгийн нийт нутгаар хурц нартай, бүгчим халуун байх тул зүрх судасны өвчтэй хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байхыг анхаарууллаа.

Ус цаг уур орчны шинжилгээний албаны энэ сарын 10 хүртэл урьдчилсан мэдээгээр 7 дугаар сарын 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-нд зарим газраар бороо орж, бусад үед уулархаг нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм, зарим хэсгээр шөнөдөө 17-22, өдөртөө 33-38 хэм  хүрэх аж. Харин сарын сүүлээр бага зэрэг сэрүүсэх төлөв байна.

Төв аймаг Ш. Шүрэнцэцэг

 

Холбоотой мэдээ