Монгол Улсын сонгуулийн төв байгууллага ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг ажиглалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-20 09:51:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Сонгуулийн төв комиссын урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар энэ сарын 17-19-нд ОХУ-д Төрийн Думын сонгуульд албан ёсны ажиглагчаар оролцлоо. 


Дэлхийн нийтийг хамарсан "КОВИД-19"-ийн цар тахлын үетэй давхацсан уг сонгуулийн санал авах ажиллагааг санал авах байр болон цахимаар зохион байгуулж байгаа үйл явцтай танилцсан юм. Төрийн Думын сонгуульд нийт 5800 хүн, 23 нам, эвсэл өрсөлдсөнийг ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос мэдэгдсэн. Улс даяар зохион байгуулсан энэхүү сонгуульд дэлхийн 55 улсын 250 ажиглагч оролцлоо.

Холбоотой мэдээ