АНУ Австрали, Их Британитай цэргийн шинэ түншлэл байгуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-09-16 12:22:02

ЛОНДОН. /BBC/. АНУ, Их Британи болон Австрали улс аюулгүй байдлын салбарт шинэ түншлэл байгуулахаар тохиролцлоо гэж Их Британийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар мэдээлжээ.


“AUUKUS” /Австрали, Их Британи, АНУ/ гэж нэрлэгдээд буй санаачилгын зорилго нь “Энэтхэг-Номхон далайн бүс нутагт гурван улсын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн байна”.


Түншлэлийн хүрээнд талууд батлан хамгаалах болон гадаад бодлогын байгууллагуудын шугамаар мэдээлэл солилцох, кибер орон зай, хиймэл оюун ухаан болон бусад технологийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр төлөвлөж байна.


“AUUKUS нь аюулгүй байдал, батлан​​ хамгаалахтай холбоотой шинжлэх ухаан, технологи, аж үйлдвэрийн бааз, нийлүүлэлтийн сүлжээг илүү гүнзгий нэгтгэхэд тус дөхөм болно” гэж Их Британийн Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газар мэдэгдэлдээ дурджээ.


"Батлан ​​хамгаалахын шинэ түншлэлийг бий болгож, ажлын байр, хөгжил цэцэглэлтийг хангаснаар гурван улсыг урьд өмнө байгаагүйгээр улам ойртуулна" гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон онцлон тэмдэглэсэн байна


Тэрбээр мөн шинэ түншлэл нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт гурван улсын ашиг сонирхлыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.


Шинэ түншлэлийн хүрээнд АНУ цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээх технологио Австрали улсад шилжүүлэн өгөхөөр болсон байна.  


Холбоотой мэдээ