Судлаач, орчуулагч Д.Болдбаатар Хятадын утга зохиолын салбарын шагнал хүртэв

Монголын мэдээ | Боловсрол
ariunbold@montsame.mn
2021-09-15 18:30:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын төр засгаас хятад судлаач, орчуулагч доктор Д.Болдбаатарт “Хятадын утга зохиолын салбарт онцгой хувь нэмэр оруулсны төлөө шагнал” олгосныг БНХАУ дахь Монголын ЭСЯ-ны Элчин зөвлөх Л.Мөнхтүшиг төлөөлөн энэ сарын 14-нд гарджээ.


БНХАУ-ын төр, засгаас 2005 оноос эхлэн олгож буй уг шагналыг энэ жил AНУ, Их Британи, ОХУ, ХБНГУ, Япон, БНСУ, Франц, Эквадор, Пакистан зэрэг 15 орны судлаач, орчуулагч, зохиолч нарт олгожээ.


Энэхүү шагнал нь Хятадын соёл иргэншил, түүх, соёлтой холбоотой зохиол, бүтээлийг эх хэлээрээ туурвисан, орчуулж ард түмнийхээ хүртээл болгосон гадаадын иргэнд олгодог Хятадын утга зохиолын салбарын нэр хүндтэй шагнал юм. Нэрт орчуулагч Д.Болдбаатар нь Хятадын эртний сонгодог их туурвилууд болох “Гурван улсын үлгэр”, "Усан бялхмал", "Хүйтэн уулын бичиг" роман, "Чонон сүлд" зэрэг 30 гаруй ном, кино, тeлeвизийн бүтээлийг хятадаас монгол хэлнээ хөрвүүлж, монголчуудын хүртээл болгосон юм.

Холбоотой мэдээ