Баянзүрх суманд 3,8 магнитудын хүчтэй газар хөдлөв

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-09-14 09:03:22

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын 2 дугаар багийн Ламтайга гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 180км, сумын төвөөс баруун зүгт 59 км-т 9 дүгээр сарын 14-ний өдрийн 00 цаг 41 минутад 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна.   


Холбоотой мэдээ