Дорноговьд 34-39 хэмд хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-07-04 09:52:04

Дорноговь аймгийн УЦУОША-наас гаргасан 5 хоногийн урьдчилсан мэдээгээр тус аймгийн хэмжээнд энэ  7 хоногт халуун нар төөнөх төлөвтэй байна.

Энэ хугацаанд нийт нутгаар бороо орохгүй. Харин салхи секундэд 6-11 метр хүрч, агаарын температур шөнөдөө  19-24 градус, өдөртөө 34-39 хэм хүрч халахаар УЦУОША-ны мэдээлэлд дурджээ.

Энэ жил тус аймгийн нутгаар бороо хур элбэг орж, ихэнх нутгаар зуншлага сайтай байгаа ч  хэт их халах нь бэлчээр хуурайшиж, газрын гарцад сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн нутгийн малчид өгүүллээ. 

Х.Эрдэнэбулган 

 

Холбоотой мэдээ