Академич Д.Төмөр-Очирын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-09-13 17:58:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн, академич Д.Төмөр-Очирын (1921-1985) мэндэлсний 100 жилийн ойд зориулсан  “Дарамын Төмөр-Очир: амьдрал, үйл ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал энэ сарын 15-нд болно.


Хурлын үеэр эрдэмтэн, судлаачид “Монголын философийн сэтгэлгээ, соён гэгээрүүлэлт ба гүн ухаантан Дарамын Төмөр-Очир (1940-1960-аад оны эхэн)”, “Д.Төмөр-Очирын намтар, үйл ажиллагаанд холбогдох зарим сурвалж, Дарамын Төмөр-Очирын үйл ажиллагаанд холбогдох архивын баримтууд”, “Академич Д.Төмөр-Очирын орчуулгын бүтээлтэй холбогдуулан өгүүлэх нь”, “Дархан хотын Музейн анхны эрхлэгч Д.Төмөр-Очирын соёлын өвийн төлөө үйл хэрэгт холбогдох баримтууд”, “Ю.Цэдэнбал, Д.Төмөр-Очир хоёр”, “Үгүйсгэх үзэл гэж юу вэ?” зэрэг сэдэвт илтгэл хэлэлцүүлэх аж.  


Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг ШУА-ийн Философийн хүрээлэн, Төв аймгийн Лүн сумын Засаг даргын Тамгын газар, Монголын философийн холбооноос хамтран зохион байгуулж байна.

 

Холбоотой мэдээ