Зэвсэгт хүчний буудлагын тэмцээний аваргууд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-13 20:54:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд буудлагын тэмцээнийг энэ сарын 10-12-нд Хужирбулан дахь Зэвсэгт хүчний Сургалтын төвд амжилттай зохион байгуулсан байна.


Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготойгоор зохион байгуулсан эл тэмцээнд БХЯ, ЗХЖШ, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ШШҮХ, Дотоодын цэргийн штаб,Дотоод хэргийн их сургуулийн 12 баг тамирчид оролцож өрсөлдсөн юм.


Тус тэмцээний мэргэн буудагчийн хосын болон биатлоны төрлийн нийлбэр дүнгээр: 

Тэргүүн байр: ЗХЖШ-ын ахлах ахлагч А.Амаржаргал, ахлагч Ө.Отгонбаяр

Дэд байр:  БХЯ-ны ахлах ахлагч Х.Алтаншагай, Б.Төртогтох

Гутгаар байр: ТЕГ-ын ахлах дэслэгч Н.Жаргалсайхан, ахлах ахлагч Э.Баясгалан


Гар бууны төрөлд: ТЕГ-ын ахмад Б.Мөнхжаргал, ТЕГ-ын ахлах дэслэгч Г.Очирсүх, ЦЕГ-ын ахмад М.Батмөнх


Холимог буудлагын төрөлд: ЗХЖШ-ын ахмад Ч.Мандуул, ТТХГ-ын дэд хурандаа Ц.Адилтулга, ЦЕГ-ын ахмад М.Батмөнх  


Карбины төрөлд: ЦЕГ-ын ахмад М.Батмөнх, БХЯ-ны ахлах ахлагч Н.Өлзийжаргал, ТЕГ-ын ахмад Б.Мөнхжаргал нар эхний байруудад шалгарав.


Тэмцээний нийлбэр дүнгээр ТЕГ-ын баг тамирчид тэргүүлж, дэд байрт ЗХЖШ, гутгаар байрт БХЯ-ны баг тамирчид шалгарсан байна.

Холбоотой мэдээ