Багдадад автомашин дэлбэрч, 126 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-07-04 08:29:17

БАГДАД. /Xinhua/. Иракийн нийслэл Багдад хотын төвд автомашин дэлбэрсний улмаас наад зах нь 126 хүн амь үрэгдэж, 150 орчим хүн шархадсан тухай тус улсын албаны хүмүүс мэдэгдлээ.

Дэлбэрэлт өчигдөр өглөө Багдадын Каррада дүүрэгт болсон байна. Энэ дүүрэгт лалын шашны шиит урсгалыг баримталдаг олон хүн амьдардаг ажээ. Лалын шашны ариун Рамадан сар болж байгаа үеэр өдрийн мөргөл үйлдсэнийхээ дараа хоол идэж, дэлгүүр хэсэхээр олон хүн энэ дүүргийн гудамжаар явж байжээ.

“Лалын улс” бүлэглэл уг халдлагыг үйлдсэн гэдгээ интернэтээр мэдэгдсэн байна.

Уг дэлбэрэлтийн дараахан Багдадын хойд хэсгийн шиитүүд голдуу амьдардаг дүүрэгт дэлбэрэлт болсны улмаас хэд хэдэн хүн амь үрэгдэж, шархадсан гэх мэдээлэл байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ