Шинээр 2009 хүнээс халдвар илэрч, 15 хүн энджээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-10 12:19:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 2009 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс  1671 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм.


Гэсэн хэдий ч мөн хугацаанд архаг хууч өвчтэй, коронавируст халдвар хавсарсан шалтгаант хэлбэрээр 9 эмэгтэй, 6 эрэгтэй, нийт 15 хүн энджээ. 

Өнөөдрийн байдлаар, манай улсад “Ковид-19” халдварын нийт бүртгэгдсэн тохиолдол 249 408 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлын  651 нь Улаанбаатар хотод,  1357 нь орон нутагт бүртгэгджээ  


Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 21 213 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн эх 1120, хүүхэд  2797 байна.


Харин нийт эмчлүүлэгчдийн  14 143 нь хөнгөн, 5123 нь хүндэвтэр, 1603 нь хүнд, 344 хүн маш хүнд оноштой байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн  39 162 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.


Холбоотой мэдээ