Ойрын өдрүүдэд газар тариалангийн бүс нутгаар хална

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-02 14:21:29

Ус цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээгээр маргаашнаас эхлэн газар тариалангийн бүс нутгаар халж болзошгүй байгааг анхаарууллаа.

 Тодруулбал маргааш Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, нөгөөдөр баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 5, 6-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.

Гэхдээ ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг болон Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байх нь.

Б.Туул

Холбоотой мэдээ