Коронавируст халдварын тохиолдол нийслэлд буурч, орон нутагт нэмэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3680 хүн коронавирусээр халдварлажээ.
Ингэснээр нийт
бүртгэгдсэн тохиолдол 247 399 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлын 1381 нь Улаанбаатар хотод, 2299 нь орон нутагт бүртгэгджээ. Энэ
нь өчигдрийнхөөс халдварын
тохиолдол нийслэлд буурч, орон нутагт нэмэгдсэн үзүүлэлт юм.
Мөн хугацаанд 3805 хүн эдгэрсэн бол коронавируст халдварын нэн хүнд
хэлбэрээр 6
эмэгтэй, 4 эрэгтэй, нийт 10 хүн
энджээ. Одоогоор коронавируст халдварын улмаас нийт 992 хүн эндээд байна.
Өнөөдрийн байдлаар
Улаанбаатар хот болон аймаг орон нутгийн эмнэлгүүдэд 20 722 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас жирэмсэн
эх 866, хүүхэд 3185 байна.
Харин нийт эмчлүүлэгчдийн 13 643 нь хөнгөн, 5248 нь хүндэвтэр, 1547 нь хүнд, 284 хүн маш хүнд оноштой байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 35 280 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байгаа аж.