286 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-07 15:34:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 286 тохиолдол бүртгэгдлээ. Тодруулбал  117  сорьцод PCR шинжилгээ хийхэд 79, 796 иргэнээс түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад 207 эерэг хариу гарсан аж. Ингэснээр коронавирусний дэгдэлтийн хоёрдугаар давлагааны нийт 9242 тохиолдол бүртгэгдээд байна.

Шинжилгээний цэгүүдээс гадна ААНБ-ууд өөрийн байгууллага дээр шинжилгээ авч эхэлсэн. Түргэвчилсэн шинжилгээгээр тод эерэг гарсан хариуг батлагдсан хариуд тооцдог болсон зэргээс үүдэн өдөрт мэдээлж буй батлагдсан тохиолдлын тоо их гарч байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ. 

Холбоотой мэдээ