Сэлбэ дэд төвийн хүрээнд далангийн дагуух 3.01 га талбайг тохижуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2021-09-06 17:02:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлбэ дэд төвийн хүрээнд үерийн хамгаалалтын далан сувгийн дотор ханыг цутган, далангийн дагуух 3.01 га газарт ногоон байгууламж, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбай, чийрэгжүүлэх төхөөрөмж, иргэдийн амарч суух сандал, сүүдрэвч, явган хүний зам тавьж тохижуулжээ.


Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийт 156 га газарт Сэлбэ дэд төв буюу нийгмийн хангамж, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг барьж байгаа. юм. Энэ хүрээнд дээрх тохижилтыг “Боди пропертиз” ХХК 2019 оноос эхлэн гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.


Сэлбэ дэд төвийн хүрээнд  6.7 км автозам,  5.3 км цахилгаан холбоо, 9.97 км дулаан хангамж, 19.78 км ус хангамж, ариутгах татуурга, 2.4 км үерийн хамгааллын далан суваг, 150, 240 хүүхдийн хоёр цэцэрлэг,  1000 шоо метр усан сан, 24 м, 30 м, 60 м гурван гүүр барих юм. Мөн мэдээлэл холбооны төв, бизнес инкубатор, сургалтын төв, дэд станц байгуулах аж.

Холбоотой мэдээ