Ливаны зэвсэгт хүчин Йорданаас илгээсэн тусламжийг хүлээн авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-09-06 10:54:01

БЕЙРУТ. /Xinhua/. Ливаны зэвсэгт хүчин Йордан улсаас илгээсэн 5.5 тонн бүхий эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ням гарагт хүлээн авлаа гэж Ливаны төрийн мэдлийн “Elnashra цахим хуудсанд мэдээлжээ.


Тодруулбал, тус улсад суугаа Йорданы Элчин сайд Валид Аль-Хадидын тусламж, оролцоотойгоор дээрх буцалтгүй тусламжийг Бейрутын олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан зэвсэгт хүчнийхэнд хүргүүлсэн байна.

 

Ливаны санхүүгийн хямрал тус улсын зэвсэгт хүчнийхэнд ихээхэн нөлөөлж байгаатай холбогдуулан улс орнууд хоол хүнс болон эрүүл мэндийн тусламж үзүүлж буй юм.


Холбоотой мэдээ