Н.Мөнхбаатар Хятадын тамирчинтай өрсөлдөж хожигдлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-03 12:50:54

Токио /МОНЦАМЭ/. Япон улсын нийслэлд болж байгаа "Токио-2020" паралимпын XVI наадмын 15 дахь өдөр Монголын баг тамирчдаас байт харвааны төрөлд ОУХМ Н.Мөнхбаатар эрэгтэйчүүдийн ST ангилалд БНХАУ-ын тамирчинтай өрсөлдөн хожигдлоо.


Өнөөдөр Юүмэношима паркын харвааны талбай /Yumenoshima Park Archery Field/-д үргэлжилж буй байт харвааны тэмцээний ганцаарчилсан төрөлд Н.Мөнхбаатар, Хятадын тамирчин Зхао Ликсүед 0-2, 0-4, 0-6-аар тус тус хожигдлоо. Манай тамирчин Н.Мөнхбаатар 9 дүгээр сарын 4-нд холимог багийн тэмцээнд Италийн багтай оролцоно.






 

Холбоотой мэдээ