Гурван сар суулт хийсэн С.Цэвээнд хоёр өрөө байрны түлхүүр гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-09-02 18:49:37
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн ордны баруун хаалганы дэргэд гурван сар суулт хийсэн өндөр настан С.Цэвээнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хүлээн авч уулзан, хоёр өрөө байрны түлхүүр гардуулсан тухай НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэв. 


Түүний нөхөр 1990 онд албан үүргээ гүйцэтгэж яваад АН-24 онгоцны ослоор амиа алдсан байна. Тухайн үед ар гэрт нь нөхөх олговор олгоогүй байтал, улсын архивт олгосон гэх баримт гарч ирсэнд гомдолтой байгаагаа илэрхийлж суулт зарласан юм.

Холбоотой мэдээ