"Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээг өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-01 12:45:29

Ховд /МОНЦАМЭ/. 2021-2022 оны хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан Ховд аймаг дахь Цагдаагийн газраас "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээг өрнүүлж байна. 

"Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээний хүрээнд цагдаа нар сургуулийн орчны бүсэд үүрэг гүйцэтгэж жолооч, сурагчдад хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тарааж байна.

Мөн жолооч нарт сурагчдад хүндэтгэлтэй хандаж, тээврийн хэрэгслийн гэрлийг асааж хөдөлгөөнд оролцох талаар анхаарууллаа.

Түүнчлэн замын цагдаагийн тасгийн алба хаагчид аймгийн төв буюу Жаргалант сумын нутаг дэвсгэрт байрлах сургуулиудын 7-12 дугаар ангийн 115 сурагчид "Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох" сургалт хийжээ. 

Ховд аймагт eрөнхий боловсролын сургууль (ЕБС)-ийн үйл ажиллагааг цахим болон танхимаар зохион байгуулж байна.

Коронавирусний халдварын тархалт нэмэгдсэн учраас 1-6 дугаар ангийн сурагчдын хичээлийг eсдүгээр сарын 10-ны өдөр хүртэл цахимаар, 7-12 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар өнөөдөр эхлүүллээ.

Сурагчид танхим болон цахим сургалтад хэр идэвхтэй хамрагдаж байгаа талаар Ховд аймгийн Боловсролын газраас судалгаа хийж байна. Судалгааны дүгнэлт, нэгдсэн мэдээллийг 15:00 цаг орчимд нэгтгэн танилцуулах юм. 

Харин цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэх асуудлыг халдварын тархалтын нөхцөл байдлыг харгалзаж, eсдүгээр сарын 10-ны өдрөөс Ховд аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн шийдвэр гаргахаар болжээ.

Одоогоор Ховд их сургууль болон Хөгжил политeхник коллeжийн сургалтын үйл ажиллагаа цахимаар явж байна

Холбоотой мэдээ