Сүхбаатар, Мандал суманд халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн ЭМГ-ын
албан ёсны мэдээгээр сүүлийн 24 цагт 324 сорьцын шинжилгээгээр 115 тохиолдол
батлагдсаны 41 нь аймгийн төв Сүхбаатарт, 35 нь нь Мандал суманд
байна. Бусад тохиолдол нь Алтанбулаг, Баянгол, Ерөө, Бугант, Жавхлант, Хэрх, Орхонтуул, Сайхан, Сант,
Хүдэр сумдад байгаа аж.
Сүүлийн
24 цагт аймгийн хэмжээнд 57 хүн эдгэрч, гэрийн
тусгаарлалтад шилжсэн байна. Мөн өрх, сум тосгоны ЭМТ-ийн
хяналтад эмчлэгдсэн иргэдээс 40 хүн эдгэрч эрүүл болжээ. Аймгийн
хэмжээнд дэлгэсэн ковидын 9 тасагт 304 батлагдсан тохиолдол,
26 ойрын хавьтлын хамт эмчилгээ хяналтад байна. Мөн 15 суманд 498 тохиолдол өрх
болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтад эмчлэгдэж байгаа
аж. Дээрх тохиолдлуудаас жирэмсэн эх тав, 0-17 насны 40 хүүхэд, хүнд долоо,
хүндэвтэр 11 тохиолдол
тус тус эмчлэгдэж байна.