Өнөөдөр дархлаажуулалтын 48 цэг ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-26 10:07:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улаанбаатар хотод явуулын 2, суурин 46 цэгт 62 багийн 406 эмч, ажилтан ажиллаж, 5200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 778, II тунд 2658, III тунд 3214, нийт 6650 иргэнийг дархлаажуулжээ.


Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.9 хувь, II тунгийн хамралт 68.7 хувь байна. 


Зорилтот бүлгийн буюу 2611 (21.9 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 52821 (59.4 хувь), 16-17 насны 22446 (66.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.


Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:



 

Холбоотой мэдээ