Тарваган тахлын сэжигтэй тохиолдол гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-08-25 19:06:10

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Түдэвтэй суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна гэж аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

-“Тарваган тахлын эмнэл зүйн шинж тэмдэгтэй Түдэвтэй сумын иргэний биеийн байдал хүнд байна. Эпидемиологи болон эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд тарваган тахал байх өндөр магадлалтай. Лабораторийн шинжилгээ үргэлжилж байна” гэв. Ташрамд тарваган тахлын сэжигтэй тохиолдол байж болзошгүй тул тус суманд 72 цагийн хөл хориог тогтоож, тандалтын судалгааг эхлүүлээд буй талаар Түдэвтэй сумын ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ