Орос болон Туркийн харилцаа сайжирч байгааг сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-06-30 14:39:32

ЕРАВАН. /TASS/. Орос болон Туркийн харилцаа сайжирч байгааг Германы Гадаад хэргийн сайд Франк Волтер Штайнмайер сайшааж байгаагаа Армены Гадаад хэргийн сайд Эдвард Налбандянтай уулзсаныхаа дараа лхагва гарагт мэдэгджээ.  

“Бид мөргөлдөөн болон хурцадмал байдлаар дүүрэн дэлхий дээр амьдарч байгаа бөгөөд эдгээр асуудлуудыг зохицуулах үр дүнтэй шийдлийг олохыг хичээж байгаа юм”  гэжээ.

Тэрбээр мөн цааш нь онцлон хэлэхдээ “Орос болон Туркийн хоорондох хурцадмал байдал зөөлрөн сайжирч байгаа нь сайшаалтай хэрэг. Энэ нь хурцадмал байдлыг намжааж мөргөлдөөнийг шийдвэрлэхэд  тус дөхөм болно” гэжээ.

 Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ