С.Энхболд: Астразенека вакцины гуравдугаар тунг хийлгэснээр дархлаа идэвхжиж байгааг судалгаа харуулсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-25 14:35:59
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Астразенека вакцины гуравдугаар тунг хийлгэсэн иргэд халдвар тарааж байгаа гэх ташаа мэдээлэл цахим орчинд гараад буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр залруулав. 


Тэрбээр, "Цахим орчинд гуравдугаар тун хийлгэсэн цагдаагийн байгууллагын алба хаагчид халдварт өртсөн байна гэх мэдээлэл гарах боллоо. Бид Астразенека вакцины хоёр тун хийлгэсэн зорилтот бүлгийн буюу эрүүл мэнд, цагдаа, онцгой байдлын байгууллага зэрэг цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст гуравдугаар тунг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар, 13 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэжээ. Нэмэлт тун хийлгээд халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Эсрэгээрээ, Астразенека вакцины гурав дахь тунг хийлгэснээр тодорхой хугацааны дараа эсрэг бие нэмэгдэж, дархлаа идэвхжиж байгаа талаарх олон судалгаа гарсан" хэмээлээ. 


Эрүүл мэндийн сайдын тушаалаар, өнгөрсөн долоо хоногоос цар тахлын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа хүмүүст сайн дурын үндсэн дээр вакцины гуравдугаар тунг хийж эхэлсэн юм.

Холбоотой мэдээ