“Чингис хаан” Гран при тэмцээнд 13 орны жүдоч хүч үзнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-06-30 12:45:30

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны календарт албан ёсоор орсон “Чингис хаан” Гран при тэмцээн 7 дугаар сарын 1-3-нд Улаанбаатар хотноо болно.

Тус тэмцээнд 13 орны 134 тамирчин 56 багц медалийн төлөө өрсөлдөнө. Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбоотой хамтран зохион байгуулдаг тус тэмцээн Гран при нэрийн дор 4 дэх жилдээ “Буянт-Ухаа” спортын цогцолборт болно. “Рио-2016” олимпийн өмнөхөн болох энэ тэмцээнд дэлхийн шилдэг жүдочид ирж ур чадвар, хүчээ сорино гэдгээрээ онцлогтой юм.

 Д.Өлзий

 

Холбоотой мэдээ