Тайшир сумын малчин Н.Алтанцэцэг “Улсын аварга саальчин” боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-08-24 12:12:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Тайшир сумын Галуут багийн малчин Нямбуугийн Алтанцэцэгт “Улсын аварга саальчин” цол тэмдэг олголоо.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Тайшир сумын Аймгийн аварга малчин Б. Лхагвын гэргий Н.Алтанцэцэг намрын эхэн сарын арван тавны бэлгэт сайн өдөр "Улсын аварга саальчин" цол хүртэлээ. Шагналыг аймгийн Засаг даргын зөвлөх Д. Батбилэг, Хуульзүйн хэлтсийн дарга Баттайван, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Насанбуян нар гардуулан өглөө хэмээн тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Алтанцэцэгийн аав Чулууны Нянбуу нь Монгол Улсын аварга малчин, алтан унаганы эзэн нөр их хөдөлмөр зүтгэл, малч ухаанаараа улс орондоо гайхагдсан хөдөлмөрч хүн байсан бол, Аймгийн аварга малчин Лхагвын аав Пунцагын Банзрагч нь Аймгийн алдарт уяач хүн байжээ. Малч удмаа нэр төртэйгөөр залгамжилж яваа ажилсаг гэр бүл маань орчин цагийн мал аж ахуйг шинжлэх ухаантай хослуулан малаа таван төрөл дээр нь өсгөн үржүүлж, ашиг шимийг нь хүртэж явна. 

Монгол Улсын аварга саальчин Н.Алтанцэцэг цагаан идээгээрээ аймаг, улс, бүсийн чанартай олон тэмцээн уралдаан, үзэсгэлэн худалдаанд оролцож, удаа дараалан шагналт байруудыг эзлэж байжээ.


Холбоотой мэдээ