"Мандал Ирээдүйн өсөлт" сан 2 дахь арилжаагаа эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-23 15:36:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Мандал Ирээдүйн өсөлт” хамтын хаалттай, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн 2 дахь зах зээлийн арилжаа өнгөрсөн 7 хоногт эхэллээ. СЗХ-ноос тус сангийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх зөвшөөрлийг олгожээ.

Нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд сангийн нэгж эрхийг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа буюу энэ оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүллээ. СЗХ-ны албан бичгийг Энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ