Шинэжинст суманд +40.10 хэм хүрч халжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-23 11:47:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын үнэмлэхүй их температур энэ оны долоодугаар сард Баянхонгор аймгийн Шинэжинст суманд +40.10 хэмд хүрч халжээ.


Харин үнэмлэхүй бага температур мөн аймгийн Галуут суманд 0.80 хэмд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.


Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр энэ оны долоодугаар сард орсон хамгийн их хур тунадасны нийлбэр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд 208.3 мм байлаа. Салхины үнэмлэхүй их хурд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд 34 м/с-д хүрчээ.

Холбоотой мэдээ