Баянбүрдийн тойргийн замыг засварлаж, хөдөлгөөнийг нээв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засвартай байсан, нийслэлийн
Баянбүрдийн
тойргийн автозамын зорчих
хөдөлгөөнийг өчигдөр орой бүрэн нээгээд байна. Тус автозамын
зорчих хэсгийг хатуу асфальт
бетоноор хучихаар 8 дугаар
сарын 16-наас 21-ний
өдрийн 23.00
цаг хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаад байсан юм.
Улмаар инженер, техникийн 12 ажилтан болон 90 гаруй замчин, тэмдэгчин 30 гаруй техник хэрэгсэлтэйгээр авто замын зорчих хэсгийн асфальт бетон хучилт болон хэвтээ тэмдэглэгээний ажлыг түргэн, шуурхай хийж гүйцэтгэлээ. Ингэснээр тус замын хөдөлгөөнийг хугацаанаас нь өмнө 8 дугаар сарын 20-ны 23.00 цагт бүрэн нээгээд буйг Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.