"Мандал Ирээдүйн Өсөлт" ХК-ийн ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-08-20 19:31:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 40 ХК-ийн 950, 096 ширхэг хувьцааг 216.5 сая төгрөгөөр арилжив. Энгийн арилжаагаар 20 ХК-ийн хувьцааны ханш дээшилж, 18 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Мон-Ит Булигаар" (MBG+14.89%) болон "Мандал Ирээдүйн Өсөлт" ХК (MFG+13.80%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ариг гал" (EER-14.93%) болон "Түшиг Уул" ХК (TUS-14.29%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 60,621 нэгж эрхийг 20.6 сая төгрөгөөр арилжив. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 9 ширхэг үнэт цаасыг 900 мянган төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 1.09 хувиар буурч, 33341.39 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,229,282,588,374.55 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ