Японд онцгой байдлын дэглэмийн хамрах хүрээг өргөжүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
anudaritsagaan@gmail.com
2021-08-20 16:11:53

ТОКИО. /NHK/. Японы Засгийн газар коронавирусний халдварын тархалтыг хязгаарлахын тулд тогтоож буй онцгой байдлын дэглэмээ өнөөдрөөс эхлэн нийт 13 мужийг хамруулан өргөжүүлжээ. 

Мөн халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээ хэрэгжиж буй мужийн тоог 16 болгож нэмэгдүүлсэн байна. Эдгээр арга хэмжээг ирэх сарын 12 хүртэл мөрдөнө.

Онцгой байдлын дэглэм тогтоосон бүс нутгийн жагсаалтад Ибараки, Точиги, Гүнма, Шизүока, Киото, Хёго, Фүкүока зэрэг долоон мужийг шинээр оруулсан байна.

Одоогоор нийслэл Токио болон тус хоттой зэргэлдээ оршдог Осака, Окинава мужуудад онцгой байдлын дэглэм хэрэгжиж байгаа юм. 

Мөн халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээг өөр 10 мужид хэрэгжүүлж эхэлжээ. Үүнд, Мияги, Яманаши, Тояма, Гифү, Миэ, Окаяма, Хирошима, Кагава, Эхимэ, Кагошима зэрэг мужууд багтсан байна.

Засгийн газрын зүгээс ард иргэддээ хандан дэлгүүр гэх мэт хөл хөдөлгөөн ихтэй газруудаар шаардлагагүй тохиолдолд үйлчлүүлэхгүй байхыг уриалжээ.

Эрх баригчид улсын хэмжээнд шинээр илэрч буй халдварын тоон үзүүлэлтээс хамаарч онцгой байдлын дэглэм болоод халдвартай тэмцэх эрчимжүүлсэн арга хэмжээг хэзээ цуцлахаа шийдэж магадгүй байна.

Холбоотой мэдээ