Үерийн усанд боогдсон 140 иргэдийг завиар гол гаргалаа

Фото
gantuyaB@montsame.mn
2021-08-20 09:09:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн нутгаар өнгөрсөн хоногуудад орсон хур борооны улмаас Дэлгэрмөрөн гол үерлэж Хилэнтийн гүүрээр гарах боломжгүй болсон.  Тус  аймгийн  Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчид болон ар гэрийн гачигдал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 80 гаруй том хүн, 60 орчим хүүхэд нийт 140 иргэнийг өчигдөр  завиар гол гаргасан байна.  Мөн голын шугуйд үерт авсан өрхүүдийн иргэдийг татан авч аюулгүй болгожээ.