Коронавируст халдварын 1875 тохиолдол бүртгэгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-19 11:10:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт "КОВИД-19" халдварын 1875 тохиолдол бүртгэгдэж, 1672 иргэн эдгэрсэн байна.


Улаанбаатар хотод 600, хөдөө орон нутагт 1275 тохиолдол бүртгэгдсэн байна. Уг өвчний улмаас 61-ээс дээш настай хоёр хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ.


Эмнэлэгт 9910 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 5676 нь хөнгөн, 3216 нь хүндэвтэр, 832 хүнд, 186 хүн маш хүнд байна. Гэрийн хяналтад 9232 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байгаа аж. Нийт хүн амын 62.5 хувь (2 033 613 хүн) вакцины хоёрдугаар тундаа хамрагдсан.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 600, II тунд 2079, III тунд 266, нийт 2945 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Үүнээс 20 жирэмсэн эх, 12-17 насны 771 хүүхдэд дархлаажуулалтын эхний тунг, 43 жирэмсэн эх, 2076 хүүхдэд давтан тун хийсэн байна.



Холбоотой мэдээ