Дорноговь аймагт 837 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-18 19:22:42

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн хэмжээнд нийт 837 шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.

Үүнээс Сайншандад 617,Замын-Үүдэд 220 шалгуулагч бүртгүүлсэн байна. “Ковид-19” цар тахлаас шалтгаалж энэ жил Дорноговь аймгийн Замын-Үүд суманд элсэлтийн ерөнхий шалгалт авахаар албаныхан шийдвэр гаргасан юм.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулахаар Боловсролын үнэлгээний төвөөс найман хүний бүрэлдэхүүнтэй комисс Сайншанд, Замын-Үүдэд ажиллаж байгаа бол зохион байгуулагч хянагч багш нарыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулжээ.

"Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловрсолын үнэмлэх, суудлын хуваарь, бүртгэлийн хуудас авчрах бол  гар утас, таблет, нөүт бүүк, ном ноорог цаас, томьёоны хураангуй, электрон толь бичиг, ухаалаг цаг, дуу хураагуур, үзэг цаас авчрах хэрэггүй. Мөн хоол ундаа тохируулж халдвар ариутгалын дэглэм сахиад гэр сургууль гэсэн маршрутаар  явах ёстой" гэж аймгийн БСУГ-аас анхааруулав.

Холбоотой мэдээ