Нас гүйцсэн эр хонь 280 мянган төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-17 16:34:05

Дорноговь/МОНЦАМЭ/.Дорноговь аймагт нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Даланжаргалан, Хатанбулаг суманд хамгийн их буюу 280 мянган төгрөг, Улаанбадрах суманд хамгийн бага буюу 170 мянган төгрөг байна.

Нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Хатанбулаг, Хөвсгөл суманд хамгийн их буюу 200 мянган төгрөг, Мандах суманд хамгийн бага буюу 90.0 мянган төгрөг буй.

Харин нас гүйцсэн ат Хөвсгөл суманд хамгийн их буюу 1.5 сая төгрөг, Эрдэнэ суманд хамгийн бага буюу нэг сая төгрөг байгаа аж. 

Холбоотой мэдээ