Дорноговь аймгийн хүн ам 71 мянга болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-15 18:09:38

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн хүн ам 71 мянга болжээ.Нийт хүн амын 61.9 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.

Орон нутагт үндэсний томоохон бүтээн байгуулалт буюу газрын тосны үйлдвэр барих төсөл, шинэ төмөр зам, уул уурхайн томоохон бүтээн байгуулалт өрнөж олон залуус монгол орны өнцөг булан бүрээс Дорноговьд ирж ажиллаж  буй.

Мөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудад санал тавьж нутгийн иргэдийг ажилд авч ажлын байраар хангах бодлого хэрэгжүүлсэн байна.

Дорноговь аймагт олон томоохон төсөл хэрэгжсэнээр Дорноговь аймагт хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2016 оноос 3.6 хувиар өсч, ажилгүйдлийн түвшин 2016 оноос 24 дахин буурч, хөдөлмөр эрхлэлтийн түвшин тогтмол өсчээ. Ажилгүйдлийн түвшин 2020 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.9 хувь болж 2016 оныхоос 9 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэж албаныхан онцлов.

Холбоотой мэдээ