Баян-Өлгий аймаг энэ намар 64,3 мянган тонн хадлан бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-10 13:07:34

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг даргын «Өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай» 635 дугаар захирамж гарлаа.

Тус захирамжаар 2021-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсгийг байгуулж, сум бүрийн бэлтгэх тэжээлийн аюулгүйн нөөц, хадлан, эрдэст тэжээлийн доод хэмжээг батлав.

Захирамжид зааснаар энэ намар аймгийн хэмжээнд малчдын түвшинд 64300 тонн хадлан, 7750 тонн гар тэжээл, 6655 тонн эрдэст тэжээл бэлтгэхээр төлөвлөжээ.

Мөн аймаг 150 тонн өвс, 100 тонн тэжээл, сум тус бүр 100 тонн өвс, 30 тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр заасан байна.  

Ташрамд сануулахад, Баян-Өлгий аймаг нь өнгөрсөн онд 71169 тонн байгалийн хадлан, 1471 тонн таримал тэжээл бэлтгэж байсан юм

Холбоотой мэдээ