Орхон аймагт сонгуулийн ирц 25.2 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-29 13:29:53
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн Сонгуулийн хороо УИХ болон Орон нутгийн долоо дахь удаагийн сонгуулийн явцын талаар мэдээллээ. Тус аймагт 68245 сонгогч бүртгэгдсэнээс 12 цагийн байдлаар 17100 иргэн саналаа өгчээ. Энэ нь 25.2 хувийн ирцтэй байгаа юм.

Аймгийн Сонгуулийн хороо 12,17, 20 цагт олон нийтэд мэдээлэл өгнө. Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өчигдөр 206 иргэн саналаа өгчээ. Саналын хуудас хүчингүй болсон гэх хэд, хэдэн тохиолдол байгаа аж. Орхон аймагт УИХ-ын сонгуулийн 3 тойрогт найман намын 18, бие даагч 2 нэр дэвшигч өрсөлдсөн. Харин Орон нутгийн сонгуульд 22 тойрогт 33 мандатын төлөө бие даагч 15, зургаан намын 136 нэр дэвшигч өрсөлдлөө. Тус аймагт 43 хэсгийн хороонд 69 итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байна.

Б.Оюун-Эрдэнэ

 

Холбоотой мэдээ