Халдварын тохиолдол өмнөх сараас 17.4 нэгж хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-06 12:27:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ коронавируст цар тахлын нөхцөл байдал, тархалтын мэдээллийг өнөөдөр танилцууллаа. Тус мэдээллээл КОВИД-19-ийн халдварын нийт батлагдсан тохиолдлын 19.4 хувь нь энэ оны 7 дугаар сард бүртгэгджээ. Энэ нь өмнөх сараас 17.4 нэгж хувиар буурсан байна. КОВИД-19 халдварын нийт батлагдсан тохиолдлыг сар тус бүрээр харьцуулахад хамгийн өндөр буюу нийт батлагдсан тохиолдлын 37 хувь нь 6 дугаар сард бүртгэгдсэн байна. 18 хүртэлх насны хүүхдийн өвчлөл 7 дугаар сард нийт батлагдсан тохиолдлын 23.4 хувьд хүрч, өмнөх сараас 0.3 нэгж хувиар өсжээ. 

Улсын хэмжээнд 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшин энэ оны 7 дугаар сард 782 болж, өмнөх сараас 1.9 дахин буурчээ. 0-17 насны 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшин 504 болж, өмнөх сараас 444 (53.2 хувь)-өөр, 18-аас дээш насны хүн амын өвчлөлийн түвшин 940 болж, өмнөх сараас 860 (52.2 хувиар)-аар тус тус буурчээ. 




Улсын дунджаар энэ оны 7 дугаар сарын 31-ний байдлаар 100 мянган хүн амд ногдох КОВИД-19-ийн халдварын түвшин 5435 байна. Улаанбаатар хотын 100 мянган хүн амд ногдох халдварын түвшин 7329 байгаа нь улсын дунджаас 1.3 дахин их байна. Харин энэ үзүүлэлтийг аймгаар үзвэл, Дархан-Уул (4811) аймагт хамгийн өндөр бол хамгийн бага нь Увс (1384) аймагт байна. 

КОВИД-19-ийн цар тахлын батлагдсан тохиолдлыг насны бүлгээр авч үзвэл, Монгол Улын нийт хүн амын 38 хувь нь 20-44 насныхан байгаа бөгөөд батлагдсан тохиолдлын ихэнх буюу 49.5 хувь нь энэ насны бүлэгт хамаарч байна. Харин тухайн насны 100 мянган хүн амд ногдох өвчлөлийн түвшин дунджаар 6196, 80-аас дээш насныхны өвчлөлийн түвшин дунджаар 5641 байгаа нь бусад насны бүлгээс өндөр байна.


Холбоотой мэдээ