М.Лхагвагэрэл АНУ-ын бөхөд ялагдлаа

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-08-05 18:13:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээний энэ өдөр /2021.08.05/ эрэгтэйчүүдийн хамгийн хүнд жин болох 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, АНУ-ын бөх Гейбл Стивесонтой хагас шигшээ барилдаанд хүчээ сорьж ялагдлаа.


Энэ барилдааны эхний үед Америк бөх Г.Стивенсон, манай бөхийн ард нь гарч 2 оноо авлаа. Улмаар 2 дугаар үед торгуулийн 30 секундэд хөл авсан ч оноо болгож чадалгүй 1 оноо алдлаа. Ийнхүү хүч тэнцүү барилдсаны эцэст 0:5-аар ялагдлаа.


ОУХМ М.Лхагвагэрэл Токиогийн олимпын хүрэл медалийн төлөө Киргизийн Лазарев, Туркийн Таха Акгюль хоёрын хэн ялсантай барилдана.


Холбоотой мэдээ