Нутагшуулсан минжийг агнах тохиолдол гарч болзошгүй тул иргэдтэй хамтран ажиллана

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2021-08-05 14:26:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгальд нутагшуулсан минжийг агнахыг завдах тохиолдол гарч болзошгүй тул минж бүхий байршилд ойр амьдардаг малчид, аялал зугаалгаар явж буй иргэд холбогдох мэдээллийг Байгаль орчны газрын 11-323780 дугаарын утсаар өгч хамтран ажиллахыг хүсжээ.


Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр болсон Туул голын усны урсцыг байгалийн аргаар нэмж, эко системийн доройтлыг багасгаж, голын сав газрын экологийн нөхцөлийг сайжруулахаар 2012 оноос Евразийн минжийг өсгөж байгаа. Минж нутагшуулах ажил Туул голын эх, түүний цутгал болох Заан, Тэрэлж голд үргэлжилж байна.



Минж нь Амьтны тухай хуулийн долдугаар зүйлийн 7.1 дэх заалт болох “Нэн ховор амьтны” жагсаалтад багтдаг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.2-т "Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 10.000-40.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Холбоотой мэдээ