Бүсийн наадамд мянга орчим уяач оролцоно

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-08-05 13:37:23

Дорнод /МОНЦАМЭ/. ММСУХ-ны 25 жилийн ойд зориулсан хурдан морины уралдаан энэ сарын зургаанаас наймны өдрүүдэд Хөлөнбуйр суманд болох гэж байна. Энэхүү бүсийн наадамд мянга орчим уяач ирэх урьдчилсан судалгаа гарчээ. Түүнчлэн уралдаанд есөн насны хурдан хүлгүүд тоосоо өргөх бөгөөд зөвхөн вакцины бүрэн тундаа хамрагдсан иргэдийг оролцуулна, мөн бүх хүнээс түргэвчилсэн шинжилгээ авахаар шийдвэрлэсэн гэлээ. 

Уралдаанд оролцсон иргэд буцаж ирээд долоо хоног гэртээ тусгаарлагдана. Харин унаач хүүхдүүдийн тухайд долоогоос дээш насны, вакцины бүрэн тунд хамрагдсан хүүхдээр хурдан морь унуулахаар болж, энэ сарын тавныг дуустал бүртгэх юм байна.  

Холбоотой мэдээ