Коронавирусний эсрэг дархлаажуулалтын 19 цэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-05 10:03:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод суурин 19 цэгт 30 багийн 147 эмч, ажилтан ажиллаж, 7945 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө.


Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 2077, II тунд 916, нийт 2993 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.086.416 иргэн I тунд, 989.820 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 2075 жирэмсэн эх, 12-15 насны 31.829 /31.4%/, 16-17 насны 16.578 /48.9%/ хүүхэд тус тус II тунд хамрагдлаа.


Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд:

 


Холбоотой мэдээ