Төгрөгийн хадгаламж 3.8 их наяд төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-03 11:18:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төгрөгийн хадгаламж 2021 оны 6 дугаар сарын эцэст 14.9 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 19.5 (0.1 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 (34.8 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ. 


Төгрөгийн хадгаламжийн 90.8 хувь (13.5 их наяд төгрөг) нь иргэдийн, 9.2 хувь (1.4 их наяд төгрөг) нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 90 (2.1 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 54.7 (1.3 хувь) тэрбум төгрөгөөр багасжээ. 

Холбоотой мэдээ