Өндөржүүлсэн бэлэн байдлын түвшинг энэ сарыг дуустал үргэлжлүүлэхээр боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-08-02 18:41:08

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар коронавирусний халдварын улмаас тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшинг энэ сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд үргэлжлүүлэхээр сунгалаа.

Дээрх хугацаанд барааны зах, дэлгүүр, худалдаа, барилгын материалын дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 10:00-18:00 цаг хүртэл, хүнсний зах, супермаркет, хүнсний бөөний төв, дэлгүүрүүдийн ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08:00-20:00 цаг хүртэл, архи согтууруулах ундаа худалдан борлуулах үйл ажиллагааг өдөр бүрийн 15:00 цагаас хойш хязгаарласан хэвээр үлдээлээ.

 

Холбоотой мэдээ